Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ

Р.Ханджав
2025/10/13

АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоож, барьцааны хүмүүсийг суллахаар болсныг сайшааж, тогтворгүй бүс нутагт бат бөх энх тайван тогтоох боломжийг ашиглахыг Ойрх Дорнодын холбоотнууддaa уриалахаар Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Израил, Египетийг зорьжээ.

2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израил руу гэнэтийн дайралт хийснээс үүдэлтэй дайныг бүрмөсөн зогсоох зорилготой Д.Трампын хэлэлцээрийн эхний үе шатыг Израил болон ХАМАС-ын талууд хэрэгжүүлж эхлээд буй эмзэг цаг мөчид энэхүү айлчлал болж байна.  

Д.Трамп Ойрх Дорнодын бүс нутгийг өөрчлөх, Израил болон Арабын хөрш орнуудын хооронд удаан хугацаанд үргэжилсэн түгшүүртэй харилцааг сэргээх боломж бий гэж үзэж байна. “Дайн дууссан” гэж Д.Трамп Газын зурвасаас барьцааны хүмүүсийг суллахаас өмнөхөн тус бүс нутаг руу хамт явж буй сэтгүүлчдэд хэлжээ.

“Хүмүүс дайнаас залхаж байна гэж бодож байна” хэмээн тэрбээр хэлээд, энэ шалтгаанаар гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр хэрэгжинэ гэдэгт итгэж байгаагаа онцлон хэлсэн байна. Бүгд найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгч хэлэхдээ, Газа дахь ХАМАС, Ливан дахь Хезболла зэрэг Ираны гар хөл болсон хүмүүсийг устгахад өөрийнх нь засаг захиргаа дэмжлэг үзүүлсний дүнд энэ цаг мөч ирснийг дурджээ.

Араб болон лалын шашинт улсууд Израил-Палестины хооронд олон арван жил үргэлжилсэн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд дахин анхаарлаа хандуулж, АНУ-тай харилцаагаа гүнзгийрүүлж байгаа тул зорилгодоо хүрэхэд ойртож байна гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.

Д.Трамп бүс нутгийн чинээлэг тоглогчдыг дайны хөлд сүйдсэн Газын зурвасыг сэргээн босгох ажилд манлайлан оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн боловч энэхүү үйл хэрэгт олон жил шаардагдахыг хүлээн зөвшөөрчээ. Энэ оны хоёрдугаар сард Д.Трамп Газын зурвасыг “Ойрх Дорнодын Ривьера” болгон дахин хөгжүүлэх боломжтой гэж хэлж байлаа. Харин ням гарагт “Air Force One” онгоцонд энэ талаар ярихдаа тэрбээр илүү болгоомжтой хандсан байна.

эх сурвалж: AP


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21