М.Аббас Газын зурвасын асуудлаарх уулзалтад оролцоно

Р.Ханджав
2025/10/13

Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас Египитийн Шарм-эш-Шейх хотод болох “энх тайвны дээд түвшний уулзалт”-д оролцоно гэж “Axios” сайтын сэтгүүлч Барак Равид ням гарагт X нийгмийн сүлжээн дэх хуудсандаа эх сурвалжийн мэдээллийг эш татан бичжээ. Уг уулзалтын үеэр Газын зурвасын асуудлаарх энхийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болох юм. 

“М.Аббас маргааш Египетэд болох Трампын энх тайвны дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа гэж Палестины албан тушаалтан надад мэдээлсэн” гэж Равид бичсэн байна. 

“Axios”-оос гадна, Египетийн “Al-Shorouk” сонинд мөн Аббасыг аравдугаар сарын 13-нд буюу өнөөдөр болох уулзалтад оролцоно гэж эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ. 

Шарм-эль-Шейх хотод олон улсын “энх тавны дээд хэмжээний уулзалт” зохион байгуулахаар төлөвлөж буйгаа Египетийн Гадаад хэргийн яам өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ. Уулзалтын үеэр “Газын зурваст дайныг зогсоох гэрээ”-нд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Израил, ХАМАС-ын хооронд эхний хэлэлцээрийг мөн Египетийн энэ хотод байгуулсан юм.

Египетийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, уулзалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Египетийн төрийн тэргүүн Абдель Фаттах ас-Сиси нар хамтран даргална. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Германы Канцлер Фридрих Мерц зэрэг 20 орчим удирдагч уг дээд түвшний уулзалтад оролцох ажээ. 

Харин Израилын талаас болон Европын Холбоо, АНУ-д террорист байгууллагуудын тоонд оруулсан ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчид гэрээнд гарын үсэг зурах үйл явцад оролцохгүй. Дээд хэмжээний уулзалт болох өдрийн өглөө тус бүлэглэл барьцаанд байгаа Израилын иргэдийг суллах төлөвтэй байна. 

эх сурвалж: DW


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21