Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

Р.Ханджав
2025/10/10

Үнэ нь огцом өсөж буй цорын ганц үнэт металл бол алт биш юм.  Хөрөнгө оруулагчид найдвартай актив руу хошуурах болсонтой, түүнчлэн үйлдвэрлэлийн эрэлт ихсэж, нийлүүлэлт бага байгаатай холбоотойгоор энэ онд мөнгөний үнэ 75 орчим хувиар өсөөд байна. 

Тодруулбал, пүрэв гарагт мөнгөний үнэ 1980 оноос хойш анх удаа 50 ам.долларыг давж, нэг унц нь 51 ам.долларт хүрснээр дээд амжилт тогтоожээ. Энэ жил арилжаачид алт, мөнгө гэх мэт хатуу хөрөнгийг найдвартай хөрөнгө оруулалт, мөн тариф, инфляцтай холбоотой болгоомжлолоос авхуулаад Холбооны нөөцийн сангийн бие даасан байдал, улсын өрийн дарамттай холбоотой санаа зовнил зэрэг геополитик, эдийн засгийн тодорхойгүй байдлаас хамгаалах хэрэгсэл гэж үзэж байна.  

Улмаар алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байгаатай зэрэгцэн мөнгөний үнэ ч мөн огцом өссөөр байна. Учир нь уг металл нь нэг унц нь түүхэндээ анх удаа 4000 ам.долларт хүрээд буй алтнаас хямд, өөр нэгэн найдвартай активт тооцогдож байгаа юм. "Silver Institute" хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Майкл ДиРиензо өмнө нь CNN телевизэд мэдээлэхдээ, дэлхийн эдийн засагтай холбоотой болгоомжлол ихээр үүссэн үед хүмүүс мөнгө гэх мэт хатуу хөрөнгийг сонгох нь элбэг байдаг, улмаар мөнгө нь алтны үнийг дагаж өсөх хандлагатай байдаг гэжээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд алтны үнэ огцом өссөн нь хөрөнгө оруулагчид найдвартай актив руу хошуурах болсонтой холбоотой юм. Төв банкууд ч ам.доллароос хамааралтай байдлаа бууруулж, алтны нөөцийг бүрдүүлсэн нь үнийн өсөлтөд нөлөөлжээ. Найдвартай хөрөнгө рүү хошуурах хандлага нь энэ онд мөнгө, цагаан алт зэрэг бусад үнэт металлуудын үнэд ч мөн нөлөөлж байна. Энэ онд мөнгөний үнэ ойролцоогоор 75 хувь, цагаан алтны үнэ 80 хувиар өссөнөөр аль алиных нь өсөлт алтныхаас /51 хувь/ даваад байна.

эх сурвалж: CNN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 9 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02