Нууцаас гарсан нүүрсний гэрээ Д.Амарбаясгаланг бус Г.Занданшатарыг “намнах” уу

Р.Ханджав
2025/10/09

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрсний оффтейк гэрээнүүдийг улсын нууцаас гаргасан. Ингэснээр нүүрсний хулгайн хэрэгт оролцсон улс төрчдийг ил болгож тэдэнд хариуцлага тооцох асуудал сөхөгдөнө гэсэн хүлээлт байв.

Гэтэл нууцаас гарсан гэрээнүүдийн он сар дарааллыг авч үзвэл Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө тайлбарлах шаардлага үүсэж болзошгүй байна. Учир нь түүнийг УИХ-ын даргаар ажиллаж байх хугацаанд нууцад оруулсан гэрээнүүд хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл улсын нууцад авсан бүх гэрээний агуулгыг Ерөнхий сайд мэдэж байсан болж тарлаа. Тиймээс Ерөнхий сайдад яагаад тус гэрээнүүдийг улсын нууцад авсан бэ гэдэгт асуултын хариултыг өгөх гэрийн даалгавар нэмэгдэж байна.

Дээрх нүүрсний гэрээнүүдийг ил тод болговол нүүрсний хулгайн жинхэнэ эзэн холбогдогч нь Д.Амарбаясгалан гэж олон нийтэд итгүүлэх том баримт болох байсан ч энэ акц амжилтгүй болж байна. Учир нь Д.Амарбаясгалангийн тухайд дээрх гэрээнүүд хийгдэх үед Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд багтах албан тушаалтан биш байсан төдийгүй зарим гэрээ хийгдэх үед Засгийн газрын түвшинд ч ажиллаж  байгаагүй зэрэг нь түүнд “зохиомол” хэрэг тохох гэсэн санаархал байсан нь нотлогдож байгаа юм.

Эндээс үзвэл нүүрсний оффтейк гэрээгээр Д.Амарбаясгаланг “намнах” гэсэн биш Ерөнхий сайд өөрөө “намнагдах” эрсдэлд орчихов уу.

Юутай ч маргааш хуралдах УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан энэ бүх улс төржилтийн эхлэл тайз болно. Харин хуралдаанаа нээлттэй явуулах уу, хаалттай явуулах уу гэдэг л хамгийн чухал байна.  


Р.Ханджав 


0
angry
0
care
1
haha
1
liked
3
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21