Эмч нар цалин нэмэхгүй бол ажил хаяхаа мэдэгдлээ

Р.Ханджав
2025/10/09

Эмч, эмнэлгийн ажилтнууд цалин нэмэхийг шаардан Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр жагслаа.

Тэд үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгох, нийгмийн асуудлыг нь анхаарахыг уриалав. Уг жагсаал зөвхөн нийслэлд бус орон даяар нэгэн зэрэг эхэлсэн юм. Жагсагчдын төлөөлөл хэлэхдээ “Эмч нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх нь гурван жилийн өмнөх зорилго байсан. Эрүүл мэндийн салбарт төсвөөс зарцуулах хувийг нэмэгдүүлэх шаардлагатай. Эмч, ажилчдын цалин бага атлаа аюулгүй ажиллагаа хангалтгүй, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцсаар бүрэн хангаагүй. Зарим эмнэлэг сүүлийн таван жилд нормын хувцас аваагүй” гэж онцоллоо. 

Мөн тэд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө хүрэлцэхгүйгээс эмнэлгүүдийн засвар, үйлчилгээ саатаж байгааг дурдав. Иймээс эдгээр асуудлыг улсын төсөвт тусгаж, шийдвэрлэхийг шаардлаа. Уг жагсаалд эрүүл мэнд болон боловсролын салбарын төлөөлөл хамт оролцож “Хэрэв бидний шаардлагыг сонсохгүй бол тэмцлийн дараагийн шатанд ажил хаялтанд шилжинэ” гэсэн бөгөөд энэ сарын 17-ноос өмнө ямар нэгэн шийдэлд хүрэхгүй бол орон даяар ажил хаяхаа зарлав.

Ташрамд дурдахад, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш, ажилчдын тайван жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21