Хасын Хүлэгүүд баг EASL буюу Зүүн Азийн Супер лигийн эхний тоглолтоо Японы багийн эсрэг хийнэ

Р.Ханджав
2025/10/08

2023 оноос эхлэн Зүүн Азийн сагсан бөмбөгийн шилдэг клубүүдийн өрсөлдөж эхэлсэн EASL тэмцээнд манай улсын Хасын Хүлэгүүд баг анх удаа оролцоход бэлэн болжээ.

Хүлэгүүдийн хувьд тэмцээний C хэсэгт Японы Alvark Tokyo, БНСУ-ын ChangWon LG Sakers багуудтай оноолт таарчээ.

Тус лигийн тэмцээний хүрээнд Тайвань, Хонг Конг, Макао, Филиппин, БНСУ, Япон, Монгол гэсэн 7 орны тус тусын лигийнхээ аварга болсон багууд өрсөлдөх юм. Багууд өөрийн талбайдаа болон аялан тоглолт гэсэн зарчмаар бие биеийнхээ эсрэг хоёр удаа тоглох хуваарьтай.

 

Тэмцээний нээлтийн тоглолтууд 10-р сарын 8-ны өдөр болох бөгөөд Хасын Хүлэгүүд баг шинэ улирлын хамгийн эхний тоглолтыг Японы Alvark Tokyo багийн эсрэг Токио хотын Keio цэнгэлдэх хүрээлэнд хийхээр боллоо.Үүнээс гадна тус өдөр Тайвань улсад мөн хоёр тоглолт болох хуваарьтай.

Тус тэмцээний бүх тоглолтууд 10-р сарын 8-ны өдрөөс эхлэн ирэх оны 3-р сарын 22-ны өдрийг хүртэл PSN телевизээр албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулагдан хүрнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21