ДЭЛХИЙН ЗҮРХНИЙ ӨДӨРТ: Зүрх судасны өвчлөлийн талаас илүү хувийг артерийн даралт ихсэх өвчин эзэлдэг

Р.Ханджав
2025/10/08

Жил бүрийн 9 дүгээр сарын 29-ний өдөр бол дэлхий даяар зүрх судасны эрүүл мэндийн ач холбогдлыг сануулж, хүн бүрийг өөрийн болон хайртай хүмүүсийнхээ зүрхийг хамгаалахыг уриалдаг өдөр юм.

“Дэлхийн зүрхний өдөр бол хүн бүрд зүрх судасны эрүүл мэнддээ анхаарахыг уриалах зорилготой өдөр юм”

Дэлхийн зүрхний өдрийг дэлхий дахинаа 25 дахь жилдээ зохион байгуулж байгаа бол манай улсад “Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх Судасны Үндэсний Төв”, Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, “Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг”-тэй хамтран 7 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ жил дэлхий даяар “Don’t miss a beat” уриан дор нэгдэж, Дэлхийн Зүрхний Федерацийн санаачилсан чиглэлийн дагуу Улаанбаатар хотын томоохон сурталчилгааны дэлгэцүүдээр иргэдэд зүрх судасны эрүүл мэнддээ анхаарах сануулга, дохио өгч, зүрхээ хайрлан хамгаалах арга замыг таниулж байна.

Дэлхийн Зүрхний Федерациас санаачилсан энэхүү үйл ажиллагааны хүрээнд Дэлхийн зүрхний өдөрлөг 9 дүгээр сарын 27-ны өдөр (Бямба гарагт) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11:00-14:00 цагийн хооронд зохион байгуулагдах гэж байна.

Өдөрлөгийн үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар иргэдэд зүрх судасны эрүүл мэндийн талаар сургалт, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ, Mongolia Eco Trail Runners клубтэй хамтран зүрхэн хэлбэртэй маршрутаар гүйх, хөгжөөнт тэмцээн болон сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулах тул та бүхнийг өргөнөөр  ирж оролцохыг урьж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21