Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Р.Ханджав
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.14 / Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Р.Батболд, Ц.Туваан, Л.Мөнхбаясгалан, Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд, Д.Цогтбаатар, Г.Хосбаяр нараас Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

viber_image_2026-10-14_13-00-51-161.jpg

Хуулийн төслийн гол агуулга нь хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэж буйг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр тодотгоод Засгийн газрын шийдвэрээр 2019 оноос жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1 хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг гэв.

Хэдийгээр хугацаа заагаад ийн хориглосон байдаг ч өнөөдөр 21 аймаг, 330 сум бүрд хаврын морин уралдааныг нууцаар зохион байгуулж, тэдгээр нь уралдааны зориулалтын зам, хүүхдийн аюулгүй байдал, хувцас хэрэглэлийн стандартыг хангахгүй, төр засгийн хараа хяналтгүйгээр далд хэлбэрээр уралдаан, сунгаа зохион байгуулан эрсдэл үүсгэж, улмаар унаач хүүхдүүд хөлдөх осгох, мориноос унаж гэмтэх аюулыг бий болгож байгаагаас үүдэн төрийн бус байгууллагуудуудын эсэргүүцэл эрс ихэссэн байна. Үүнтэй холбогдуулан хүний эрхийн болон хүүхдийн байгууллагууд уралдааны журмыг өөрчлөх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, санаачилгууд гаргасаар байгаа аж. Иймд Засгийн газрын тогтоолоос өөр энэ талаарх тодорхой зохицуулалтгүй байгаа тул хаврын морин уралдааны эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр онцлон тэмдэглэв.

viber_image_2026-10-14_13-00-50-163.jpg

Хуулийн төсөлд дараах асуудлыг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсвэл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулах, товыг нь Засгийн газрын шийдвэрээр тогтоохоор тусгажээ. Мөн хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахдаа морь уралдуулах зурвасыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг хангах, уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны хүн унаж уралдах зохицуулалтыг тусгасан байна. Улмаар уралдааны морь унах хүн дулаанаа хадгалдаг, салхи, ус, цас нэвтрүүлдэггүй, осол, гэмтлээс хамгаалах, сэрүүний улиралд тохирсон хувцас хэрэглэлтэй оролцох, заавал даатгуулах, морины уяач нь уралдааны морь унагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулах, хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсгийг хаврын хурдан морины уралдааны замд өртөөчлөн байрлуулж, тусламж үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдал, хэв журмыг сахиулах бэлтгэлийг хангасан байх зэрэг шаардлагыг тодорхой зохицуулжээ. Улмаар хаврын хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг уралдуулахын зэрэгцээ морины насны ангиллаас хамаарч азарга, соёолон насны морьд 16-17, их насны морьд 18-19 километрын замд уралдах зохицуулалтыг тусгасан байна.

viber_image_2026-10-14_13-00-50-675.jpgviber_image_2026-10-14_13-00-51-161.jpg

Хуулийн төсөл батлагдсанаар хаврын морин уралдааны унаач хүний насыг 14-өөс дээш хэмээн тогтоож, стандартын хамгаалалтын хувцас, хэрэглэл хэрэглэснээр эрх зөрчих асуудал багасах бөгөөд моринд гарамгай хүмүүст шинээр ажлын байр бий болох давуу талтай болно. Түүнчлэн морин уралдаан нь үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүхэн уламжлалыг бэхжүүлэх, нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ … 7 минутын өмнө
Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэ… 1 цагийн өмнө
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа 4 цагийн өмнө
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэт… Өчигдөр
Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдлаа Өчигдөр
Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав Өчигдөр
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭР… 2026/10/12
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж… 2026/10/12
МСНЭ-ийн гишүүний жилийн татвар 120 мянган төгрөг боллоо 2026/10/11
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИ… 2026/10/11
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН… 2026/10/11
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав 2026/10/09
“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уул… 2026/10/09
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/10/09
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг буур… 2026/10/08