Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

Р.Ханджав
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзав.

Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд  хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай  уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.

Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ.

Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.

Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг  зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв гэж ЕТГ мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 1 цагийн өмнө
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж… 1 цагийн өмнө
МСНЭ-ийн гишүүний жилийн татвар 120 мянган төгрөг боллоо 15 цагийн өмнө
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИ… 23 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав 2026/10/09
“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уул… 2026/10/09
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/10/09
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг буур… 2026/10/08
Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэх зардлыг ши… 2026/10/08
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛ… 2026/10/08
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ СА… 2026/10/08
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛ… 2026/10/07
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07
Х.Нямбаатар: Шагнал, шорон хоёроор Монгол Улсын дээд удирдлагыг 10 жил… 2026/10/07
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/10/07
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО 2026/10/06
ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТ… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Үндэсний Дата төвийн ногоон шилжилтийг эхлүүллээ 2026/10/06