“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

Р.Ханджав
2 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ ухаалаг хот” орон сууцжуулах төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. 
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд 113 блок бүхий 8575 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Мөн 5780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1520 хүүхдийн суудалтай найман цэцэрлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, соёл болон спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулна. 
Уулзалтаар төслийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэгч байгууллагуудад тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныханд чиглэл өглөө. 
Сэлбэ ухаалаг хот төслийн гүйцэтгэгчдэд бараа материалын татан авалт, үнийн өсөлт, ажиллах хүчний хүрэлцээтэй холбоотой хүндрэлүүд тулгамдаж байгааг хэллээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ ухаалаг хот төслийн зорилго маш зөв бөгөөд хүлээлт өндөртэй байгаа төсөл. Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд газар чөлөөлж, дахин төлөвлөлт явуулах шаардлагатай. Ингэж байж Улаанбаатар хотод тулгамддаг агаарын бохирдлын асуудлыг шийднэ. Гэхдээ бид үр ашгийг тооцох хэрэгтэй. Төслийн санхүүгийн модель дээр асуудал бий. Үүнийг бид баг хамт олноороо шийднэ. 2027 оны дөрөвдүгээр сард төслийн эхний блокууд ашиглалтад орох бөгөөд нийгмийн байгууламжууд 2028 онд орсноор цогц болно. Нийслэлийн зүгээс Сэлбэ ухаалаг хотод их багтаамжийн тээврийн хэрэгслийг төлөвлөж байна. Сэлбэ төслийг амжилттай болгоход туслан гүйцэтгэгчдийн үүрэг их. Гүйцэтгэгчид хариуцсан ажлаа төлөвлөгөөт хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг хүсье. Нийслэлээс мөн бүх түвшинд нээлттэй хамтран ажиллана” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав 2 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уул… 2 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2 цагийн өмнө
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг буур… Өчигдөр
Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэх зардлыг ши… Өчигдөр
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛ… Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ СА… Өчигдөр
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛ… Өчигдөр
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07
Х.Нямбаатар: Шагнал, шорон хоёроор Монгол Улсын дээд удирдлагыг 10 жил… 2026/10/07
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/10/07
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО 2026/10/06
ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТ… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Үндэсний Дата төвийн ногоон шилжилтийг эхлүүллээ 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэл… 2026/10/06
Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг… 2026/10/06
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алха… 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэ… 2026/10/05