Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Р.Ханджав
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзав. 

Эх орныхоо өмнөд хилийг манаж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн, шашин, соёл, урлаг, түүхийн хосгүй өвийг уламжлан хөгжүүлэгч говь нутгийн иргэдтэй дахин уулзаж байгаадаа Ерөнхийлөгч баяртай байгаагаа илэрхийлэв. 

Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.     

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, уул уурхайн бус экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсон зэрэгт Дорноговь аймаг, сумдын төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэв.   

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, бодлогын ажлууд орон нутагт үр дүнгээ өгч, иргэдийн амьдралын чанар, эдийн засаг, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж байгааг Замын-Үүд сумын удирдлагууд хэллээ. 

Сумын хөгжил нь боомтын шинэчлэл, тээвэр логистикийн дэд бүтэц, эрчим хүчний хангамжтай салшгүй холбоотойг тодотгов. 

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Замын-Үүд боомтын автозамын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтын дэд бүтцийг шинэчлэх, тээвэр логистикийн төв байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх чиглэлээр гаргасан шийдвэрүүд сумын өнөөгийн болон цаашдын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ. 

Тухайлбал, Замын-Үүд боомтын шинэчлэл, импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой “Бүс нутгийн логистикийн төв”-ийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр орон нутгийн эдийн засгийн өсөлтөд чухал дэмжлэг болж байгааг хэлэв. 

Мөн сэргээгдэх эрчим хүчний “Наран тээг”, “Эрдэнэнар” төсөл нь эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, байгальд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилттой уялдаж байгаа тухай танилцууллаа. 

Замын-Үүд сум “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ойн ангидаа түшиглэн, говийн хуурай, эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай мод, бут, сөөг тарьж, усны нөөцөө хамгаалахын тулд саарал усыг ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж эхэлжээ. 

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд чанар, аюулгүй байдлыг хангахуйц, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлсэн талх, нарийн боов, хүнсний үйлдвэрлэлийн “Нутгийн үйлдвэр” төсөл хэрэгжүүлсэн байна. 

“Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд цусны даралт ихсэлтийн эсрэг аян, сагсан бөмбөгийн “Замын-Үүд лиг”, “Замын-Үүд марафон” зэргийг зохион байгуулж,  хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх дадал хэвшүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарчээ. 

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт сумын 6 хүүхэд хамрагдаад байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өдөр төрийн албан хаагчидтай уулзан, амжилт хүсэж, иргэдэд түргэн шуурхай, шударга, ил тод үйлчилж байхыг захив.  

Сумын удирдлага төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлага, ажлын бүтээмжийг дээшлүүлж, иргэдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээг хүргэхийг зорьж байгааг хэллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ 36 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа 2 цагийн өмнө
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа 2 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэт… Өчигдөр
Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдлаа Өчигдөр
Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав Өчигдөр
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭР… Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж… 2026/10/12
МСНЭ-ийн гишүүний жилийн татвар 120 мянган төгрөг боллоо 2026/10/11
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИ… 2026/10/11
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН… 2026/10/11
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав 2026/10/09
“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уул… 2026/10/09
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/10/09
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг буур… 2026/10/08
Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэх зардлыг ши… 2026/10/08
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛ… 2026/10/08