Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдлаа

Р.Ханджав
1 цагийн өмнө

Хуралдааныг Сангийн сайд бөгөөд Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга З.Мэндсайхан удирдав. Өнөөдрийн хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцлээ.

Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар тэмдэглэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар танилцуулав. Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших хилийн Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминалыг өргөтгөх эсэх тухай тогтоолын төслийг танилцуулсан. Энэ хүрээнд холбогдох яамд болон байгууллагаас санал авахыг Сангийн сайд даалгав. 

Мөн тус хуралдаанаар “Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын 7 дугаар хуралдаан”-ы үр дүнгийн талаар Гадаад харилцааны яамнаас танилцууллаа. 

Түүнчлэн, хилийн Гашуунсухайт боомтод ажиллах төрийн тусгай албан хаагчдын байрлах байрны асуудал болон боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлттэй танилцлаа. Үүний дараа хилийн боомтын эрх зүйн байдлыг зохицуулах тандан судалгааг хийх, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулах эсэх тухай, Монгол, Хятадын хилийн “Даян- Хуншанзюй”, “Баянхошуу- Өвдөг”, “Сүмбэр- Рашаан” боомтын хилийн голын гүүрний тухай, Тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах “Хилийн боомтод мөрдөх нийтлэг журам”-ыг боловсруулах ажлын хэсгийг байгуулах эсэх тухай, Хилийн Шивээхүрэн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг батлуулах эсэх тухай, Хилийн Байтаг боомтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хязгаар, байршлыг тогтоохтой холбоотой зарим арга хэмжээний тухай төслүүдийг тус тус хэлэлцэн зөвлөлийн гишүүдээс санал авч, тодруулах шаардлагатай асуудлыг хүрээнд санал солилцлоо.

 Дээрх асуудлуудын хүрээнд холбогдох яамдуудаас санал авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулга бэлтгэхийг Сангийн сайд бөгөөд Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга З.Мэндсайхан Хилийн боомтын захиргаанд үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэт… 1 цагийн өмнө
Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдлаа 1 цагийн өмнө
Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 1 цагийн өмнө
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, … 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2 цагийн өмнө
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭР… 22 цагийн өмнө
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа Өчигдөр
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж… Өчигдөр
МСНЭ-ийн гишүүний жилийн татвар 120 мянган төгрөг боллоо Өчигдөр
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИ… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН… 2026/10/11
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав 2026/10/09
“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уул… 2026/10/09
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/10/09
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг буур… 2026/10/08
Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэх зардлыг ши… 2026/10/08
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛ… 2026/10/08
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ СА… 2026/10/08
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛ… 2026/10/07
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07