Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ

Р.Ханджав
9 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.07.29/ гамшгаас хамгаалах, эрэн хайх, аврах ажиллагааны олон улсын зөвлөх Винстон Чангийг хүлээн авч уулзан, онцгой байдлын салбарын эрх зүйн шинэчлэл, чадавхыг бэхжүүлэх бодлого болон эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг /INSARAG/-ийн гадаад ангилалд бэлтгэх ажлын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Шадар сайд Н.Номтойбаяр Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буйгаа танилцуулж, онцгой байдлын салбарын техник, технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч ажиллаж буйг онцлов. 

Тэрбээр, Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед үзүүлэх үндэсний хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд Онцгой байдлын байгууллагын санаачилгаар Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн (INSARAG) стандартад нийцсэн хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох” зорилтыг тусган хэрэгжүүлж байгаа гэлээ.

“INSARAG”-ийн Гадаад ангилал (IEC)-д бэлтгэх хүрээнд хэрэгжиж буй зөвлөх үйлчилгээ нь зөвхөн сургалт зохион байгуулахаар хязгаарлагдахгүй, үнэлгээ хийх аргачлалыг нэвтрүүлэх, багийн бүтэц, зохион байгуулалт, ажиллагааны бэлэн байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх ач холбогдолтойг онцолж, хамтран ажиллаж буй зөвлөх багт талархал илэрхийллээ.

Олон улсын зөвлөх Винстон Чанг Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хөгжлийг өндрөөр үнэлж, INSARAG-ийн шаардлага хангасан үндэсний эрэн хайх, аврах багтай болох нь гамшгийн үед үзүүлэх үндэсний хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхээс гадна бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон юм. 

Талууд цаашид Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэх, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, INSARAG-ийн олон улсын ангилалд амжилттай бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ 9 цагийн өмнө
“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд… 9 цагийн өмнө
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна 9 цагийн өмнө
Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд … 9 цагийн өмнө
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэ… 9 цагийн өмнө
Нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, тэтгэврийн мөнгөн ху… Өчигдөр
Шүлхийн нэмэлт дархлаажуулалт эхлүүлжээ Өчигдөр
Иргэдэд үйлчлэх "Явуулын оффис" ажиллуулж эхэллээ Өчигдөр
Өвлийн амралтыг богиносгож, хичээлийн 7 хоногийн тоог хэвээр үлдээв Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … 2026/07/27
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 2026/07/27
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо 2026/07/27
Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд аш… 2026/07/27
Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал… 2026/07/27
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн … 2026/07/27
У.Хүрэлсүх: Анх 1600 орчим өрх, 7800 гаруй хүн амтай байгуулагдаж байс… 2026/07/23
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/23
Т.Даваадалайн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгав 2026/07/23
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг ө… 2026/07/22
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэди… 2026/07/22