Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа

Р.Ханджав
1 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа.  НҮБ-ын 12 байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллага нь хүний эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, ардчилсан засаглал, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчныг хамгаалах зэрэг олон чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “НҮБ Улаанбаатар хотын тогтвортой хөгжил болоод хүний эрхийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) манай улсад зохион байгуулагдах гэж байгаа нь өндөр ач холбогдолтой үйл явдал юм. Цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, тоосжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал нь зөвхөн байгаль орчны бус, хотуудын тогтвортой хөгжилтэй шууд холбоотой сорилт болоод байна. "UNCCD COP17" болон үүний хүрээнд зохион байгуулагдах “Хотуудын дарга нарын чуулга уулзалт” нь дэлхийн хотуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр бодитой үр дүнд хүрэх томоохон санаачилга, шийдэл, түншлэлийг бий болгох чухал боломж болно” гэлээ.  

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сан, Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Хүн амын сан зэрэг байгууллагатай уулзаж, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … 1 цагийн өмнө
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 7 цагийн өмнө
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо 7 цагийн өмнө
Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд аш… 7 цагийн өмнө
Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал… 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн … 7 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Анх 1600 орчим өрх, 7800 гаруй хүн амтай байгуулагдаж байс… 2026/07/23
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/23
Т.Даваадалайн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгав 2026/07/23
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг ө… 2026/07/22
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэди… 2026/07/22
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ 2026/07/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026/07/21
Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэ… 2026/07/21
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзаж, "Алтан гадас" одонгоор шагнав 2026/07/21
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Мин… 2026/07/21
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахла… 2026/07/21
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/07/21
Ч.НОМИН: ДЭЛХИЙН ХИЙМЭЛ ОЮУНЫ ХУРАЛД ОРОЛЦОЖ, СТРАТЕГИЙН УУЛЗАЛТУУД ХИ… 2026/07/21
Гурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын эрсдэл өндөр байна 2026/07/21