Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Р.Ханджав
2026/09/03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн авч уулзлаа.

Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” өндөр түвшинд хөгжиж байгаагийн тод илэрхийлэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч хэлэв. “Гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэдгийг онцоллоо.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцсон нь харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдсэнийг онцолж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүслээ.

Зах зээлийн нийгэмд шилжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын үе үеийн Засгийн газар, ард түмэнд Монгол Улсын төр, засаг, ард түмэн ямагт талархаж байдгийг тэмдэглэв.

Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засаг, тэр дундаа цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмал, гарааны бизнес, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтрах, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-д Японы төлөөлөгчид оролцсонд талархал илэрхийлж, ирэх сард Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д гишүүд оролцоно гэдэгт итгэж буйгаа хэлэв.

Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр өргөтгөхөөр зарчмын хувьд тохиролцсоныг талууд сайшаалаа.   

Гадаад хэргийн сайд Т.Мотэги “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн “Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Япон Улсад төрийн айлчлал хийн  “Стратегийн түншлэл”-ийн харилцааг шат ахиулж, “хүн төвтэй“ “Тусгай стратегийн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан  хөгжүүлэхээр тогтсон нь хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал түлхэц болж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улс СОР17 бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж,“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Японы тал идэвхтэй оролцож байгааг тодотголоо.

Өмнө нь Японы Гадаад хэргийн сайд С.Уно 1989, Ё.Кавагүчи 2004, К.Окада 2010, Т.Коно 2019, Т.Мотэги 2020, Ё.Хаяши 2022 онд манай улсад айлчилж байсан юм. Монгол, Япон Улс 1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 7 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02