Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар дөрвөн том багц асуудал хэлэлцэнэ

Р.Ханджав
2026/06/08

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болж байна. Хуралдаан өглөөний 10:00 цагт эхэлсэн бөгөөд хууль эрх зүй, эдийн засаг, орон сууцжуулалт, байгаль орчны чиглэлийн хэд хэдэн томоохон хуулийн төслийн танилцуулгыг хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг танилцуулж байна.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн талаар мэдээлэл өгөх юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Орон сууцжуулалтын тухай анхдагч хууль болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг танилцуулж байна.

Түүнчлэн Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах тогтоолын төслийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд “Петрочайна дачин тамсаг” ХХК болон “Доншен газрын тос (Монгол)” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудыг авч үзэх юм.

Өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийн орчин, бизнесийн эрх чөлөө, орон сууцны бодлого, байгаль орчны хамгаалалт, газрын тосны салбарын эрх зүйн зохицуулалттай холбоотой томоохон асуудлуудыг хэлэлцэж байгаа нь анхаарал татаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ 11 цагийн өмнө
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна 11 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзла… 11 цагийн өмнө
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төс… 15 цагийн өмнө
Эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ Өчигдөр
ТЭТГЭВРИЙН ШУДАРГА ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ Өчигдөр
Хүний эрх хамгаалах ёстой байгууллага хэвлэлийн эрх чөлөөнд халдав уу? 2026/06/10
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяны хүрээнд хүүхэд хохирсо… 2026/06/10
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авда… 2026/06/10
Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд Зохицуулагч ажиллуулна 2026/06/10
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзлаа 2026/06/10
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2026/06/10
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ 2026/06/09
УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн г… 2026/06/09
Монгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов 2026/06/09
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe Ch… 2026/06/09
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хяна… 2026/06/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаал… 2026/06/08
Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар дөрвөн том багц асуудал хэлэлцэн… 2026/06/08