365- Эвдрээгүй ирээдүй аяны зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ зөвлөгөөнийг нээж ЦХИХХ-ны сайд Ч.Номин нээж үг хэллээ.
“Тэрээр Боловсролын яамтай хамтран Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийг Хаврын чуулганы үеэр УИХ-д өргөн барьж батлуулах зорилтыг тавьж байгаа гэдгээ дуулгалаа. Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах бодлого нь хүүхдийг хамгаалах нэрийн дор хязгаарлах биш харин тэднийг сонсож, хамтран шийдвэр гаргах зарчимд тулгуурлах ёстой” гэсэн юм.
Өнөөдрийн зөвлөгөөнд ЕБС-ын сурагчид өөрсдийн биеэр оролцож өөрсдийн дуу хоолойг томчуудад хүргэсэн юм. Мөн үе тэнгийн дээрэлхэлд бие махбодоос гадна цахим орчимд ихээр үйлдэгдэж байгаа нь асуудлыг улам бүр хүндрүүлж байгаа гэдгийг хүүхдүүд ярьж байлаа. Тиймээс томчууд, аав ээж, ах эгч, багш нар маань биднийг сонсооч хэмээн уриаллаа.