Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 3-р сард БНЧУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэ айлчлалын хүрээнд тус улстай Уламжлалт, найрсаг харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм.
Бүгд Найрамдах Чех Улс /2025.03.09-12/

Уламжлалт, найрсаг харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэлээ.
- Гурван аж ахуйн нэгж 20 гаруй тэрбум төгрөгийн үнэ бүхий хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
- “Хархорум”, “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэрт хөрөнгө оруулалт татна.
- Уламжлалт харилцаат салбаруудаас гадна дэвшилтэт техник, технологи, инновац, ноу-хау, тээвэр ложистик зэрэг чиглэлээр хамтарна.
- Чехэд амьдарч байгаа 15 мянга орчим иргэнийхээ эрх ашгийг улам илүү хамгаална.
- “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Чехийн их, дээд сургуульд суралцах оюутны тоог нэмнэ.
- “Алсын хараа-2050”-ыг Чехийн “Стратегийн төлөвлөгөө-2030” хөгжлийн бодлоготой уялдуулна.
- “Тэрбум мод” хөдөлгөөн болон Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажиллана.
- “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт дэвшилтэт техник, тоног төхөөрөмж нэвтрүүлнэ.
- Малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж, бүтээгдэхүүнээ Европын зах зээлд гаргана.

