Азийн хөгжлийн банктай онцгой байдлын салбар, эдийн засгийн тусгай бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Р.Ханджав
2 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.04/ Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн асуудлаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. 

Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов.

Мөн Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулж байгаагаа тодотголоо. 

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв. 

Түүнчлэн Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалт татах, ерөнхий төлөвлөгөө боловсруулах болон шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банк үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Азийн хөгжлийн банктай онцгой байдлын салбар, эдийн засгийн тусгай бүс… 2 цагийн өмнө
"Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)"-ийн 2.0 хувилбарыг н… 15 цагийн өмнө
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр шүүгч Ц.Цогтыг томилуулах саналыг … 16 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хан… 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө о… 17 цагийн өмнө
Б.Пүрэвдагвын хийсэн томилгоонууд Өчигдөр
УДШ-ийн ерөнхий шүүгчээр Ч.Хосбаярыг тавихаар болжээ Өчигдөр
Энэ сарын 6,7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион… Өчигдөр
Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслий… Өчигдөр
ХЗБХ: Ирээдүй хойч үе, хүүхэд, залуусыг мансуурах дон, замын осол гэмт… Өчигдөр
Засгийн газар хуралдаж байна Өчигдөр
АНУ-ТАЙ БОЛОВСРОЛ, ЭРЧИМ ХҮЧ, ХАРИЛЦАА ХОЛБОО ЗЭРЭГ САЛБАРТ ХАМТРАН АЖ… Өчигдөр
E-Mongolia системд “эрсдэл мэдэгдэх” цэс шинээр нэмэгдлээ 2026/06/02
Тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төслийг энэ долоо хоногт Засгийн газар … 2026/06/02
Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд 2026/06/02
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 2026/06/02
Ерөнхий сайд Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадв… 2026/06/02
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод 2026/06/02
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний х… 2026/06/02
Бурхан багшийн их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна 2026/05/31